Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-03-2019, 01:58   Ангилал: Мэдээлэл  

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Андрэа Дэ Фэлиптэй уулзлаа

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Андрэа Дэ Фэлиптэй 03 дугаар сарын 20-ны өдөр уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Андрэа Дэ Фэлиптэй уулзлаа

Уулзалтаар талууд хоёр орны шүүхийн дээд байгууллага хоорондын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх, ялангуяа Монгол Улс, БНИУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ирэх 2020 онд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг угтан 2014 онд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчлэн байгуулж бодитой ажлыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар хоёр орны шүүхийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн үйл хэргийг бататган бэхжүүлэх, цаашлаад ирэх 8-10 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход Итали улсын шүүх эрх мэдлийг бэхжүүлэх сайн туршлагаас суралцах, техникийн туслалцаа авч хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Итали улс нь Европын Холбоо, түүний бусад гишүүн улс орнуудтай Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог төгөлдөржүүлэхэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж харилцаа холбоо тогтооход гүүр болох боломжтойг харгалзан хоёр талын хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэв. 

 

Элчин сайд эрхэмсэг ноён Андрэа Дэ Фэлип тус үүргийг Итали улс биелүүлэхэд таатай байна гэдгийг илэрхийлээд хоёр орны найрсаг найрамдалт харилцааг бататган шүүхийн дээд байгууллагууд хоорондын хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлээд Монголын талын тавьсан саналыг холбогдох байгууллагуудад цаг алдалгүй уламжлахаа амлав.

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Андрэа Дэ Фэлиптэй уулзлаа  

Уулзалтын төгсгөлд талууд шүүхийн дээд байгууллага хоорондын харилцан өндөр дээд төвшний айлчлалыг зохион байгуулах, хамтын ажиллагааны харилцан ойлголцлын Санамж бичгийг шинэчлэн байгуулахыг эрмэлзэн ажиллахаар тохиролцов. 

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 370  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031