Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-03-2019, 03:19   Ангилал: Мэдээлэл  

Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо


 

Үндсэн хууль ба Хүний эрх,Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-ний өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.

Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо 

Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан "Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөр”-ийн онцлогийг танилцуулсан бөгөөд тус хөтөлбөрөөр "Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүй”-н сургалт нь шүүгчдийн жил бүр зайлшгүй судлах сургалт болсон тул 2019 онд бүсчилж бүх шатны шүүхийн шүүгчдийг эдгээр сургалтад хамруулах болсныг онцолж 2019 оны сургалтын агуулга, төлөвлөгөөг танилцуулсан юм.

Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо 

Сургалтын эхний өдөр Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч, боловсрол судлалын доктор У.Туяа (Ph. D) "Насанд хүрэгчдийн сургалтын онцлог”, "Сургалтын хөтөлбөр, төлөвлөлт хийх арга зүй” сэдвээр сургагч багш нарын мэдлэгийг гүнзгийрүүлж, өмнөх жилийн сургалтын үеэрх асуудал бэрхшээлүүдийн талаар ярилцлаа.


Үүний дараа Хүний эрхийн үндэсний комиссын дарга, профессор Ж.Бямбадорж "Үндсэн хууль ба хүний эрх: өнөөгийн төлөв байдал, олон улсын чиг хандлага” сэдвээр, Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ "Хүний эрх ба шүүхийн хамгаалалт: Олон улсын гэрээг шүүхийн практикт хэрэглэх нь” сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалтыг удирдан явууллаа.

Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо

Сургалтын хоёр дахь өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж (Sc.D) (Ph.D) "Үндсэн хуулийн үзэл санаа ба суурь зарчим”, "Үндсэн зохицуулалт, түүнийг бусад хууль тогтоомжийг тайлбарлан хэрэглэхэд удирдлага болгох онол, арга зүйн асуудал” сэдвээр, МУИС-ийн ХЗС-ийн профессор О.Мөнхсайхан "Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчим, түүний хэрэглээ ба Монгол Улс дахь шүүгчийн ёс зүй, хариуцлагын төлөв байдал, дүн шинжилгээ. практикт тулгарч буй асуудал” сэдвээр сургагч багш нарт мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо  

Сургалтын үеэр сургагч багш нар багт хуваагдаж, 2019 оны Шүүгчийн ёс зүйн сургалтын хөтөлбөрийн төслийг эхний хувилбарыг боловсруулсан бөгөөд 2019 оны "Үндсэн хууль ба Хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй”-н сургалтын дэд сэдвүүдийг хэлэлцэж, гарын авлагын төслийг сургагч багш нарын дараагийн сургалтаар бэлтгэж ирэхээр болов.


Сургагч багш нарын дараагийн сургалт 2019 оны 05 дугаар сард болох бөгөөд хуваарилагдсан сэдвийн дагуу багш нар үзүүлэх сургалт зохион байгуулж, сургалтын хөтөлбөр, гарын авлагын төслийг эцэслэх юм.


Бэлтгэгдсэн сургагч багш нар 2019 оны 06, 08, 09 дүгээр саруудад зохион байгуулагдах "Үндсэн хууль ба Хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй”-н шүүгчдийн заавал судлах сургалтад багшлах юм.

Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо 


 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

2019.03.20


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 466  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031