Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-03-2019, 09:23   Ангилал: Мэдээлэл  

“Алтан гадас одон”-гоор шагналаа

“Алтан гадас одон”-гоор шагналаа



 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Лхагвагийн Энхтайваныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр зарлигаар "Алтан гадас одон”-гоор шагнасныг өнөөдөр (2019.03.22) Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж гардууллаа.


 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэг нар оролцов.


 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шагнал гардуулж хэлсэн үгэндээ "Л.Энхтайван нь эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласныг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч "Алтан гадас одон”-гоор энгэрээ мялааж байгаад баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе” гэлээ.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 595  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031