Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-03-2019, 09:05   Ангилал: Мэдээлэл  

Бүгд Найрамдах Солонгос Улсын "КОЙКА" олон улсын байгууллагын Монгол дахь Суурийн төлөөлөгчтэй уулзлаа


       Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа Бүгд Найрамдах Солонгос Улсын "КОЙКА" олон улсын байгууллагын Монгол дахь Суурийн төлөөлөгч Жу Хэйн-Нан-тай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

     Уулзалтаар ШХАОНХГ-ын дарга Б.Биндэръяа хоёр байгууллага хоорондын уламжлалт харилцааг сэргээн хөгжүүлэх, шүүхийн хүний нөөцийн бодлогыг бэхжүүлэх, шүүхийн үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах болон шүүхийн төрөлжсөн архивыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангаж үйлчилгээг нь олон улсын жишигт хүргэх  чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

      Суурийн төлөөлөгч Жу Хэйн-Нан дээрх саналыг нааштайгаар хүлээн авч хамтран төслийн саналыг боловсруулан 2021 оноос хэрэгжүүлэх чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийлэв.  



ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 256  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031