Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-03-2019, 10:34   Ангилал: Мэдээлэл  

Бүгд Найрамдах Турк Улсын “ТИКА” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзлаа

Бүгд Найрамдах Турк Улсын “ТИКА” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзлаа
Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа Бүгд Найрамдах Турк Улсын Олон улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлага (ТИКА)-ийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Эмрах Устаөмэртэй уулзаж хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа Монгол Улс, БНТУ хоорондын найрсаг найрамдалт харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй ТИКА олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт гүн талархал илэрхийллээ.
 
Тэрээр цаашлаад Шүүхийн ерөнхий зөвлөл, ТИКА байгууллага хоорондын уламжлалт харилцааг сэргээн хөгжүүлэх, Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг бэхжүүлэх, шүүхийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, шүүхийн төрөлжсөн архивыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны чадавхыг дээшлүүлэхэд анхаарал хандуулан хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.
 
Суурийн төлөөлөгч ноён Эмрах Устаөмэр Монголын талын саналыг нааштай хүлээн авч, шүүхийн хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр энэ ондоо багтан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээ амлав. Мөн шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг сайжруулахад техник туслалцаа үзүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

 
Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 405  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031