Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2019, 06:07   Ангилал: Мэдээлэл  

Шүүхэд баярлалаа...

 
Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн иргэн Х.Намжилмаа сэтгэгдлээ илэрхийллээ

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу жирийн иргэдийг шүүх хуралдаанд төлөөлөл болгож оролцуулдаг явдал нь ард иргэдийн шүүхэд итгэх итгэлийг улам сайжруулах, шүүхийн үйл ажиллагааг иргэд ойлголттой болоход тус дөхөм болж байна.

Миний бие шүүх үйл ажиллагаанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдон оролцсон нь шүүхийн үйл ажиллагааг ойлгоход ач холбогдолтой ажил боллоо. 

Энгийн иргэдийг шүүн таслах ажиллагаанд оролцуулж байгааг маш зөв гэж үзэж байна. 
 
Мөн танай хамт олон "Иргэн төвт төрийн үйлчилгээг” хэрэгжүүлж байгаад баярлаж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье гэлээ.


 Давж заалдах шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлсэн ахмад эмч Ц.Цэрэнпагма баярласан сэтгэгдлээ ирүүллээ 

Миний бие хүүхдийн эмч хүн. Насаараа улсад ажиллаад тэтгэвэртээ суусан. Тэтгэврийн зөрүү гаргуулах, 5 жилээр өндөр насны тэтгэвэр тогтоож цааш олгохыг даалгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан юм. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар миний эрхийг хангаж шуурхай, шударга шийдвэрлэж өгсөнд маш их баярлаж хурлаас гараад нулимс дуслуулсан. Шүүх бүрэлдэхүүндээ баярлалаа. Баярын нулимс унагаад зогсож байхад шүүхийн ажилтан намайг та зүгээр үү, бие тань өвдсөн үү, манай эмч дээр хамт очих уу?”  гэж сэтгэл гаргаж халамж тавьсан шүүхийн ажилтанд бас баярлаж байгаагаа илэрхийлье. Манай улсын шүүх иргэндээ үйлчилж чаддаг болсон байна. Маш эелдэг соёлтой захиргааны ажилтнууд, шударга чадалтай шүүгч нарт  баярлалаа гэж хэлье. Та нартаа ажлын амжилт хүсэн ерөөе” гэв.


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 207  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30