Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2019, 11:05   Ангилал: Мэдээлэл  

Шүүгч бэлтгэх сургалт эхэллээ


      Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшиж буй нэр дэвшигч нарт зориулсан "Шүүгч бэлтгэх сургалт” өнөөдөр (2019.04.01) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Сургалтад анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 10 нэр дэвшигч оролцож байна.

Шүүгч бэлтгэх сургалт эхэллээ 

      Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан "Шүүгч бэлтгэх сургалт”-ын журам, хөтөлбөр, сургалтын онцлогийг танилцуулсан бөгөөд тэрээр "Өмнө нь шинээр томилогдсон шүүгч тангараг өргөж, шүүн таслах ажиллагааг тодорхой хугацаанд хэрэгжүүлснийхээ дараа шүүгчийн анхан шатны сургалтад хамрагддаг байсан. Шүүгчийн анхан шатны сургалт нь цөөн тооны онолын сэдвийн хүрээнд хязгаарлагдсан, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай практик ур чадварыг эзэмшүүлэх боломжгүйн дээр шүүгчээр томилогдохоос өмнө шүүгчийн зан төлөв, хандлагыг бий болгох арга зүйн дутагдалтай байсан. Харин одоо явуулж буй шүүгч бэлтгэх сургалт нь шүүхийн сургалтын тогтолцоонд тулгарч буй асуудлыг оновчтой, үр дүнтэй шийдвэрлэх ач холбогдолтой бөгөөд сургалтыг олон улсын нийтлэг жишигт тулгуурлан зохион байгуулж байна. Шүүгчийн харилцаа, ёс зүй хэргийн оролцогчдын шүүхэд итгэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөд шууд нөлөөлдөг учраас ёс зүйтэй, ур чадвартай шүүгчийг урьдчилан бэлтгэснээр шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх ач холбогдолтой юм. Шүүгч бэлтгэх сургалтыг оролцогч төвтэй, бие даан суралцах, дүрд тоглох арга зүй давамгайлсан, хэлэлцүүлэгт түшиглэсэн хэлбэрээр зохион байгуулна. Сургалтандаа идэвхитэй оролцож, олон зүйлийг сургагч багш нараасаа асууж, эргэлзээгээ тайлж, их зүйлийг сурч мэдээрэй гэж хүсье” гэв.

Шүүгч бэлтгэх сургалт эхэллээ 

      Эхний өдрийн сургалтыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт "Шүүхийн эрх зүй”, "Шүүгчийн хараат бус байдал ба хариуцлага” сэдвээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн "Шүүгчийн нийгмийн мэдрэмж” сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалтыг удирдан явууллаа.

Шүүгч бэлтгэх сургалт эхэллээ 

      Энэхүү сургалтын зорилго нь анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, шалгалтад тэнцсэн нэр дэвшигчид шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай суурь мэдлэг болон материаллаг, процессын эрх зүйн хэм хэмжээг тайлбарлан хэрэглэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, шүүгчийн мэргэжлийн онцлог, ёс зүй, харилцаа хандлагыг төлөвшүүлэхэд туслалцаа үзүүлэх, шүүгчээр томилогдохоос өмнө урьдчилан дадлагажуулахад оршино.

Шүүгч бэлтгэх сургалт эхэллээ 

      Сургалт 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

2019.04.01


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 787  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30