Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2019, 11:31   Ангилал: Мэдээлэл  

Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар шинээр байгуулагдав


       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 18 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрыг тус тус шинээр байгуулж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлэхээр шийдвэрлэсэн. 

 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2019.04.01)Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Санчир, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Энхсайхан нарт тамга, тэмдгийг гардуулан өглөө.
 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг тус тус ажиллаж, тамгын газруудыг байгуулсан тогтоолыг шүүгч, ажилтнуудад танилцуулж, ажлыг хүлээлцүүлэв. 

Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар шинээр байгуулагдав 

Улаанбаатар хотын хүн ам ихтэй хамгийн том дүүргүүдэд шүүх, тамгын газрууд байгуулагдсанаар иргэдэд шүүхийн үйлчилгээ ойртсоноороо ач холбогдолтой юм. 

Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар шинээр байгуулагдав

/Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар 2019.04.01/

 

 

Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газар


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 252  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30