Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-04-2019, 05:51   Ангилал: Мэдээлэл  

“Эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох баримтыг архивт хадгалах заавар”-ыг баталлаа


        Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 28, 147, 115 дугаартай хамтарсан захирамж, тушаалаар батлагдсан "Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын төрөлжсөн архивын ажлын заавар”-ыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 41, А/03, А/19 дүгээр захирамж, тушаалаар хүчингүйд тооцож, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо. 

 

        Өмнөх заавар хүчингүй болсонтой холбогдуулан Улсын Ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/18, 34, А/31 дугаар хамтарсан тушаалаар "Эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох баримтыг архивт хадгалах заавар”-ыг батлууллаа.


 

ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ

2019.04.04


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 476  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Дөрөвдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930