Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-04-2019, 10:37   Ангилал: Мэдээлэл  

Нээлттэй дэлхий манлайлал төвийн хөтөлбөр хэрэгжсэний таван жилийн ойн арга хэмжээ боллоо

 

      Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоорондын хэлэлцээний үр дүнд АНУ-ын шүүхийн тогтолцоо, үйл ажиллагаа, шүүх эрх мэдлийн хөгжлийн туршлагатай танилцаж, мэдээлэл солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлээд 5 жил болж байгаа билээ.

Нээлттэй дэлхий манлайлал төвийн хөтөлбөр хэрэгжсэний таван жилийн ойн арга хэмжээ боллоо 

Ойг тохиолдуулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Майкл Клечески хүндэтгэлийн хүлээн авалтыг (2019.04.05) өдөр зохион байгуулсан ба арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийг төлөөлөн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, 2013-2018 онд хөтөлбөрт хамрагдсан шүүгчдийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Нээлттэй дэлхий манлайлал төвийн хөтөлбөр хэрэгжсэний таван жилийн ойн арга хэмжээ боллоо 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа Элчин сайд ноён Майкл Клеческид хандан Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн халуун мэндийг уламжлаад АНУ-ын ЭСЯ болон тус улсын Нээлттэй дэлхий, манлайлал төвийн Монгол Улсын шүүхийн шинэтгэлд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаа илэрхийлэн дурсгалын зүйл гардуулав.

Нээлттэй дэлхий манлайлал төвийн хөтөлбөр хэрэгжсэний таван жилийн ойн арга хэмжээ боллоо 

Дээрх хөтөлбөрийг 2013 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 50 шүүгчийг хамруулсан бөгөөд энэ оны 06 дугаар сард 6-р ээлжийн 10 шүүгчийг хамруулахаар төлөвлөөд байна.


Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Нээлттэй дэлхий, манлайлал төвтэй хамтран 2020 оноос Монгол Улсын шүүхийн захиргааны ажилтны чадавхыг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцон хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар ажиллаж байна. 

 

 

  

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 403  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Дөрөвдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930