Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-04-2019, 08:20   Ангилал: Мэдээлэл  

“Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй: Эрүүгийн эрх зүй” сургалт эхэллээ

“Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй: Эрүүгийн эрх зүй” сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрх зүйн хөгжил ба шүүгчийн хуулийн хэрэглээний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх хүрээнд эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчид зориулсан"Хууль тайлбарлан хэрэглэх,онол арга зүй: Эрүүгийн эрх зүй”сэдэвт чөлөөт сонголтын сургалт 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд эхэллээ. 

 

Энэхүү сургалтын зорилго нь эрүүгийн эрх зүй дэх хууль тайлбарлан хэрэглэх онол, зарчим, аргын талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдгээрийг шүүхийн шийдвэр бичихэд хэрэглэх арга зүйг эзэмшүүлэх, эрүүгийн эрх зүй дэх хууль тайлбарлан хэрэглэх арга ажиллагааны онцлогийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглэгдсэн юм.

“Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй: Эрүүгийн эрх зүй” сургалт эхэллээ

Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр нээж, шүүгчийн хууль тайлбарлан хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх нь шүүхийн сургалтын нэг үндсэн зорилт бөгөөд энэ зорилтын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран эрүү, захиргаа, иргэний эрх зүйн хууль тайлбарлах онол, арга зүй сэдэвт сургалтын хөтөлбөр, гарын авлагыг тухайн салбарын мэргэшсэн нэр хүндтэй эрдэмтэн, багшаар боловсруулж ажилласан болохыг онцолж, сургалтын ач холбогдлыг тайлбарлаж, сургалтад оролцогчид амжилт хүссэн юм.

“Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй: Эрүүгийн эрх зүй” сургалт эхэллээ

Энэ удаагийн сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн "Эрүүгийн эрх зүйд хууль тайлбарлан хэрэглэх онцлог”, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр "Эрүүгийн эрх зүйн зарчмууд, тэдгээрийн агуулга, тэдгээрийг хууль тайлбарлан хэрэглэхдээ харгалзан үзэх нь”, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч "Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах тодорхой аргууд, тэдгээрийн хэрэглээ”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Золбоо "Хууль тайлбарлан хэрэглэхтэй холбоотой онолын суурь асуудлууд” сэдвүүдээр тус тус мэдээлэл өгч сургалтыг удирдан чиглүүлж байна.

 

 

 

Энэхүү сургалтын гол хэрэглэгдэхүүн болох "Хууль тайлбарлан хэрэглэх онол арга зүй: Эрүүгийн эрх зүй” гарын авлагыг ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, түүний "Эрх зүйн боловсрол” академийн дэмжлэгтэйгээр анх удаагаа хэвлэж нийт эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчдийн хүртээл болгож байгаа юм.


Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 72 шүүгч 2 ээлжээр оролцож байна.

 

 

 


 

 

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 735  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Дөрөвдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930