Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-04-2019, 09:02   Ангилал: Мэдээлэл  

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Шүүхийн захиргааны ажилтнуудыг чадавхжуулах сургалт үргэлжилж байна


Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас 2019 оны 03, 04 дүгээр саруудыг "шүүхийн захиргааны ажилтнуудыг чадавхжуулах” зорилт тавьж, уг зорилтын хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудын өдөр дутмын ажил үүрэгтэй холбоотой, цаашид анхаарах асуудлыг хамруулан нийт 21 сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж байгаа ба уг сургалт өнөөдөр 5 дахь долоо хоногтоо үргэлжлэн явагдаж байна.

Сургалтын үр дүнд шүүхийн захиргааны ажилтнууд холбогдох хууль журмын хэрэгжилт сайжирч, зөрчил дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх юм.


Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 105  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930