Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-04-2019, 04:48   Ангилал: Мэдээлэл  

ГОУХАН-ээс ШЕЗ-д шинэ сервер хүлээлгэн өглөө

 

 

ГОУХАН-ээс Шүүхийн ерөнхий зөвлөлд Иргэн 2014 системийг хэвийн, тасралтгүй ажиллуулах зорилгоор өндөр хүчин чадал бүхий Dell PowerEdgeR940 маркийн үнэ бүхий серверийг хүлээлгэн өглөө.

 

Шүүх тус бүр дээр ажиллаж байсан "Иргэн 1” программыг төвлөрсөн шийдэлтэй болгож Шүүхийн ерөнхий зөвлөлийн дата төвд байрлуулан "Иргэн 2014” нэртэйгээр ашиглаж, өөрчлөлт шинэчлэлт хийн өргөтгөж ирсэн бөгөөд 4 жил 8 сар гаруй хугацаа өнгөрөөд байна.

Уг серверийг тохируулан ажиллагаанд оруулснаар программын ачаалал багасах ба  иргэд, шүүхүүдээс ирдэг гомдол, санал, хүндрэлтэй асуудлууд шийдэгдэх юм.


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ГОУХАН-д "Иргэн-2014” системийн серверийн өргөтгөл хийхэд тусламж үзүүлэх хүсэлт тавьсныг хүлээн авч богино хугацаанд шийдвэрлэж өгсөнд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн хамт олонд талархал илэрхийлье.


 

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 537  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Дөрөвдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930