Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-04-2019, 07:21   Ангилал: Мэдээлэл  

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар мэдээлж байна


"Ёс зүйт манлайлагч” уралдаан зарлалаа


 

 

Төв аймгийнн шүүхийн тамгын газрын даргын 2019 оны 02 сарын 04ий өдрийн15 дугаар тушаалаар Төв аймгийн шүүхийн тамгын газрын дэргэдэх шүүхийн захиргааны ажилтны орон тооны бус ёс зүйн хороог шинэчлэн байгуулсан.

Тус орон тооны бус ёс зүйн хороо нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн баримтлах ёс зүйн дүрэм”, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам", Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан "Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны ажиллах журам”-ын дагуу нийт төрийн захиргааны албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, ёс зүйн хэм хэмжээг сахиулах ажлын зохион байгуулах ажлын хүрээнд 2019 оны ажлын төлөвлөгөөндөө "Ёс зүйт манлайлагч” уралдааныг зарлан зохион байгуулж байна.

 

 

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 63  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031