Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-04-2019, 08:51   Ангилал: Мэдээлэл  

Шүүхэд баярлалаа...

Шүүхэд баярлалаа...

 

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Г.Нямсүрэн шүүхэд талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.


Баярлалаа


Та хэдэн оноос эхэлж шүүхээр үйлчлүүлж байна вэ?

 

Би 2009 оноос хойш Мянгад сумын малчид ард иргэдийн ажилласан байдлаа тогтоолгоход Мянгад сумын Давшилт нэгдэлд он удаан жил ажилласны хувьд гэрчээр байнга шүүх хуралдаанд оролцож, сумын иргэдийнхээ ажилласан байдлыг шүүхээр тогтоолгоход түүхийн амьд гэрч болж, тэдний хууль ёсны эрхийг сэргээхэд, тусалж, шүүхийн байгууллагатай хамтарч ажиллаж байдагтаа баяртай байдаг. Манай Мянгад сумын Давшилт нэгдлийн архив шатсаны улмаас баримтууд байхгүй болсон. Архивын тасгаас олдож байгаа баримтууд, гэрч нарын баримтуудад тулгуурлан ард иргэдийн олон жил ажилласан хөдөлмөрийг талаар болголгүй ажилласан жилийг нь тогтоож өгч байгаад талархаж явдаг. 

 

Шүүхийн үйлчилгээний талаар сэтгэл ханамж хэр байна вэ?


Шүүхийн тамгын газрын үйлчилгээ иргэдэд шуурхай хүрч байна. Мэдэхгүй зүйл дээр зөвлөгөө өгч, тусалж явдагт үнэхээр их баяртай байдаг.


Та 2009 оноос хойш шүүхээр үйлчлүүлсэн гэж байна. 10 жилийн хугацаанд шүүх хэр өөрчлөгдөж байна вэ?


Маш их өөрчлөгдөж шинэчлэгдэж байгаа. Иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа сургалт, сурталчилгаа маш их болсон байна. Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй ил тод болсон байна. Шүүхийн үүдээр ороод ирэхэд иргэд рүү чиглэсэн самбар, гарын авлага бэлэн, ажилтнууд нь хөнгөн шуурхай нээлттэй болсон нь харагдаж байдаг. Ялангуяа мэдээлэл лавлагааны мэргэжилтэн мэдээллийг маш нарийн, тодорхой өгч байна. Үүний дагуу бид баримтуудаа бүрдүүлэхэд явдал чирэгдэлгүй өгч байна. Мөн шүүхээр хэргээ хуулийн хугацаанд нь хурдан шуурхай шийдүүлж байна.


Танд шүүхийн ажилчдад хандаж хэлэх зүйл байна уу?


Би Ховд аймгийн Мянгад сумын сургууль төгссөнөөс хойш амьдралын их сургуульд байнгын суралцаж байна. Шүүхийн байгууллагаар 10 гаруй жил үйлчлүүлсэн учраас өөртөө хууль эрх зүйн талаар тодорхой мэдлэгийг авсан. Цаашид ч сурах зүйл зөндөө байна. Хуулийн байгууллага иргэддээ хүндэтгэлтэй, иргэд нь хуулиа дээдэлж байвал аль аль талынхаа ажилд тус дэм болно гэж бодож явдаг.


Танд өөр хэлэх зүйл байна уу?


Би энэ шүүхийн орон тооны бус ажилтан шиг болж байна. Шүүхийн байгууллага дотор намайг мэдэхгүй хүн байхгүй болж. Орж ирэлгүй хэд хонохоор орж ирмээр санагддаг юм. Шүүхийн үүдээр ороод ирэхэд л бүгд "сайхан амарсан уу” гээд мэндэлдэг их сайхан дотно санагддаг.


Ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд болон таны гэр бүлд аз жаргал, сайн сайхныг хүсье.


Шүүхийн байгууллагад маш их баярлалаа, шүүхээр хууль ёсны эрхээ сэргээлгэсэн олон зуун иргэдийн өмнөөс баярлаж талархсанаа дахин илэрхийлье. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье гэв.

  

 

Ж.Уранцэцэг

 

 

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 434  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930