Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-04-2019, 09:36   Ангилал: Мэдээлэл  

Тендерийн урилга

Огноо : 2019 оны 04дүгээр сарын 26

 

Тендер шалгаруулалтын нэр: Шүүхийн ерөнхий зөвлөл эрх бүхий тендерт оролцогчдоос Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын байрны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалтын дугаар: ШЕЗ/201904016

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn, хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн туршид хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

1. Барилга, байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барих, түүний тоног төхөөрөмжийг хүргэх, суурилуулах ажлын нийт мөнгөн дүнгийн дундаж үзүүлэлтийг нь тооцох жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байна.

Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэгдсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.

Тусгай зөвшөөрлийн хавсралт болон гэрээг ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэл болно.

Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ.

/16.000.000 / арван зургаан сая/ төгрөг

Хүчинтэй байх хугацаа: 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийг дуустал.

Тендерийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 208 тоот өрөөнд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.gov.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Тасганы овоо- Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 208 mоот өрөө, Худалдан авах ажиллагаа хариуцсан референт Б.Хэрлэнчимэг, Утас:70008028.
Нийтэлсэн shez   Үзсэн: 222  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031