Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-04-2019, 05:15   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн сургалт боллоо

 

Шүүхийн ерөнхий зөвлөл "Юнивишн” ХХК-тай хамтран Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан "Шүүхийн нэгдсэн сүлжээ” сэдэвт сургалтыг 2019 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн мэдээллийн технологийн нийт 41 мэргэжилтэн хамрагдлаа.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр "Орон нутгийн шүүхүүдэд өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэх, тоон сувгийн урсгал түрээслүүлэх, шүүхийн шилэн кабелийн нэгдсэн сүлжээ байгуулах” тендерийг зарлаж, тус тендерт "Юнивишн” ХХК шалгарсан тул 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн нийт орон нутгийн шүүхүүд шинэ сүлжээнд холбогдох юм.

 

Энэ ажлыг хэрэгжүүлэх хүрээнд "Юнивишн” ХХК-ны зүгээс шүүхийн VPN болон интернэт сүлжээний бүтэц зохион байгуулалт, тохиргоо, тасралтын үед хэрхэн арга хэмжээ авах, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах сэдвүүдийн хүрээнд хичээл орлоо.

 

Мөн Юнителийн дата төвтэй танилцаж техникийн шаардлага хангасан, 24 цагийн тасралтгүй найдвартай ажиллагаатай, интернэт, цахилгаан тэжээл, агааржуулалт болон хамгаалалтын иж бүрэн системд холбогдсон зориулалтын өрөө тасалгааны талаар тодорхой ойлголттой боллоо.

 

Мэдээллийн технологийн хэлтсээс шүүхийн мэдээллийн аюулгүй байдал, түүнийг хангаж ажиллах онол, практикийн мэдлэг олгох, эрх зүйн зохицуулалт, тоон гарын үсэг, эрүү, иргэн, захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн ажиллагааны анхаарах асуудал, шүүхэд ашиглагдаж буй программ, техник хангамж, сүлжээг үр нөлөөтэй хэрэглэх зэрэг өдөр тутам ашигладаг системүүдийн талаар нэгдмэл ойлголт өгөв.


 

Шүүхийн мэдээллийн технологийн хэлтэс


Нийтэлсэн shez   Үзсэн: 764  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930