Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-04-2019, 11:31   Ангилал: Мэдээлэл  

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын анхааралд


Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн хөрөнгийн бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 6 орон сууц (2 өрөө)-ыг түр хугацаагаар эзэмшүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.


Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай явуулах бөгөөд Улаанбаатар хотод байрлах анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газар тус бүр 1 хүнийг нийт хамт олны хурлаар хэлэлцүүлэн олонхийн саналаар сонгон Шүүхийн ерөнхий зөвлөлд нэр дэвшүүлэн ирүүлнэ.


Нэр дэвшиж ирсэн шүүгч, албан хаагчдын дунд албаны 6 орон сууцыг эзэмшүүлэх 2 дахь шатны сонгон шалгаруулалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл хийнэ.


Орон сууцыг эзэмшүүлэх хугацаа 1 жилээс илүүгүй байна.


Шүүх болон шүүхийн тамгын газруудаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчийн талаарх дараах мэдээллийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газарт ирүүлнэ.


· Тухайн шүүхийн байгууллагын шүүгч, ажилтны хурлын тэмдэглэл;

· Үл хөдлөх эд хөрөнгийн тухай лавлагаа;

· Оршин суугаа газрын ам бүлийн тодорхойлолт;

· Хүсэлт гаргагчийн болон гэр бүлийн гишүүдийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

 


ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 911  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930