Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-05-2019, 10:31   Ангилал: Мэдээлэл  

Үндсэн хууль ба хүний эрх, шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо

 

Үндсэн хууль ба хүний эрх, шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо

Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын II ээлжийн сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийг дуусталх хугацаанд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Үндсэн хууль ба хүний эрх, шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо

Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж, энэ удаагийн сургалтаар нийт шүүгчдийн заавал судлах Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүйн сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулах тул сургагч багш нарт оногдсон энэхүү нэр хүндтэй, хариуцлагатай үүргээ ухамсарлаж, үр бүтээлтэй суралцаж, сургалтыг удирдан явуулах бүхий л ур чадварт суралцах шаардлагатай байгааг онцолсон юм. Мөн тэрээр Азийн сангийн хэрэгжүүлж байгаа "Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ уг сургалт явагдах болсныг дуулгаж, энэ удаагийн сургагч багш бэлтгэх сургалт болон үндсэн сургалтыг зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлж байгаа Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт талархлаа илэрхийлсэн юм. Сургалтын нээлтэд Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар оролцсон бөгөөд Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны гомдол хянан шийдвэрлэлтийн байдал болон бусад холбогдох мэдээллийг суралцагчид өгч, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.

Үндсэн хууль ба хүний эрх, шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо

Сургалтын үеэр сургагч багш нар бэлтгэж ирсэн гарын авлагын төслүүд, кейсүүдээ нэгтгэн боловсруулж, гарын авлагын төслөө хэлэлцүүлж, сэдэв тус бүрийн заах арга зүйг хэлэлцэн тогтлоо.

Үндсэн хууль ба хүний эрх, шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо

Мөн сургагч багш нар үзүүлэх сургалт зохион байгуулж, төгсгөлд нь сургалтын заах арга зүй, хичээлийн төлөвлөлт, агуулгыг боловсруулахтай холбоотой санал, дүгнэлтээ хэлэлцэж, цаашид анхаарах зүйлсийн талаар хоорондоо хэлэлцэв.


Сургалтын үр дүнд 2019 оны "Үндсэн хууль ба Хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй”-н сургалтын гарын авлагын төслийг эхний хувилбараар боловсрууллаа.


Бэлтгэгдсэн сургагч багш нар 2019 оны 06, 08, 09 дүгээр саруудад зохион байгуулагдах"Үндсэн хууль ба Хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй”-ншүүгчдийн заавал судлах сургалтад багшлах юм.



ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 600  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031