Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-05-2019, 06:24   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 74 дүгээр зарлигаар Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон Х.Батсүрэнтэй өчигдөр (2019.05.13) Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Э.Батбаяр, В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар уулзаж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нар шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүх эрх мэдлийн өмнө тулгарч байгаа сорилтын талаар харилцан санал солилцов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд баяр хүргэлээ
Нийтэлсэн khevlel   Үзсэн: 1 214  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031