Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-05-2019, 11:59   Ангилал: Мэдээлэл  

Шүүгч ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

 
 

Шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан шүүгч ажилтнуудад "Шударга ёсны элч”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Өргөмжлөл” гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.05.24/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.


Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гишүүд, ажлын албаны нэгжийн удирдлагууд, шүүгч, ажилтнууд оролцсон хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж шагналыг гардуулж, шүүгч ажилтнуудад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн54 дүгээр тогтоолоор шүүгч Ж.Баттогтох, Н.Нарангэрэл Д.Уранчимэг, С.Энхжаргал нарыг "Шударга ёсны элч”тэмдгээр,

Шүүгч ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
Шүүгч ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаар тушаалаар

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Дашзэвэгийн Эрдэнэчулуун,

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Цэрэндоржийн Мөнхсайхан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Цэдвээгийн Батжаргал,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын Ерөнхий шүүгчийн туслах Лхамжавын Хэрлэнтуяа,

 

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Баатарын 
Болор-Эрдэнэ,

 

Сэлэнгэ аймгийн шүүхийн тамгын газрын Эвлэрүүлэн зуучлагч Дугарсүрэнгийн Мөнхцэцэг,

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Энхбатын Энэрэл,

Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын Шүүгчийн туслах Цэвээний Энхзаяа

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын Эвлэрүүлэн зуучлагч Төмөрбаатарын Нэргүйбаатар,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын Эвлэрүүлэн зуучлагч Пүрэвжавын Амаржаргал,

Булган аймаг дахь шүүхийн тамгын газрын Эвлэрүүлэн зуучлагч Дашдэлэгийн Элбэгзаяа,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Дашдэлэгийн Долгордорж,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын Шүүгчийн туслах Ядамсүрэнгийн Ганчимэг,

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын Эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Чулуунбатын Мөнхжаргал,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ганбатын Гантуяа,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Загдаагийн Баяржаргал нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр,

Шүүгч ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
Шүүгч ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
Шүүгч ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
Шүүгч ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
Шүүгч ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт Жигжидсүрэнгийн Өнөрбаяр,

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч Намдагийн Цэцэгсайхан,

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Алтангэрэлийн Бүжинлхам,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газрын Үйлчлэгч Сүхийн Мядагсүрэн

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын үйлчлэгч Цэрмаагийн Идэр-Алтай,

Төв аймгийн шүүхийн тамгын газрын Үйлчлэгч, Бичиг хүргэгч, нярав Марлины Пагмасүрэн,

Говь-Алтай аймгийн шүүхийн тамгын газрын Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Нямрагчаагийн Оюунчимэг,

Дундговь аймгийн шүүхийн тамгын газрын Шүүгчийн туслах Гантөмөрийн Нямаа,

Дундговь аймгийн шүүхийн тамгын газрын нярав.Содномын Адъяабазар нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Өргөмжлөл”-өөр шагналаа.

Шүүгч ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
Шүүгч ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
Шүүгч ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
Шүүгч ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Шударга ёсны их үйлсэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлээ үнэлүүлсэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба

Хэвлэл мэдээллийн хэлтэс


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 387  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031