Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-05-2019, 13:36   Ангилал: Мэдээлэл  

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалт боллоо

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалт боллоо 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус сургалт нь ийнхүү 7 дахь жилдээ зохион байгуулагдаж давхардсан тоогоор нийт 260 орчим сэтгүүлч бэлтгэгдсэн юм.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалт боллоо 

Энэ удаагийн сургалтад хууль эрх зүй, шүүхийн сэтгүүл зүйгээр дагнан нийтлэл туурвидаг, нийслэлийн 29, орон нутгийн 10 сэтгүүлч болон нийслэл дэх шүүхүүдийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд, нийт 49 хүн оролцож гэрчилгээгээ гардаж авлаа.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалт боллоо 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтыг зохион байгуулж хууль, эрх зүйн суурь мэдлэгийг Монголын хууль, эрх зүйн салбарт тэргүүлэгч эрдэмтэн багш, олон жилийн туршлагатай шүүхийн шүүгч нараар дамжуулан олгох болсноор сэтгүүлчдийн мэргэшил, мэдлэг дутах явдал багасаж байгаа явдал нь энэ сургалтын гол үр дүн ” хэмээн онцлон тэмдэглэв.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалт боллоо  

Хичээлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж "Шүүхийн хараат бус байдал” сэдвээр, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбадорж "Хүний эрхийн зөрчил ба хэвлэл мэдээлэл” сэдвээр, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт "Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ” сэдвээр, Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог” сэдвээр, МУИС-ийн ХЗС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор, профессор О.Мөнхсайхан "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл: Шүүх эрх мэдэл” сэдвээр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Хууль Зүйн Ухаан доктор Ж.Оюунтунгалаг "Иргэний нэр, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах тухай” сэдвээрСонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг, шүүгч Г.Ганбаатар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан өөрчлөлт сэдвээр, Улсын ерөнхий прокурорын газрын сургалт хариуцсан прокурор Ц.Мөнхбат "Прокурорын чиг үүрэг, олон улсын чиг хандлага” сэдвээр, Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэг "Шүүхийн тухай хэвлэл мэдээллээр гарсан мэдээ, түүнд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр тус тус заалаа.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалт боллоо
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалт боллоо

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалт боллоо
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалт боллоо
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалт боллоо

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалт боллоо

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалт боллоо 

Мөн Нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд сургалтад оролцож, шүүхээс мэдээлэл авах эрх, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, шүүхийн ил тод, нээлттэй байдлын талаар сэтгүүлчидтэй санал солилцов.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалт боллоо 

Шүүхийн сэтгүүл зүйн үндсийг тавьсан тус сургалт нь шүүхийн ил тод, нээлттэй байдлын бас нэгэн хэмжүүр болохын хувьд шүүх ба олон нийт, хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагаа, түүнд тулгамдаж буй асуудлуудын талаар уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлдгээрээ онцлогтой.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 667  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 
Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031