Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-05-2019, 06:15   Ангилал: Мэдээлэл  

“Хэргийн хөдөлгөөний мэдээллийн нэгдсэн сан” вэбсайт нээгдлээ

 
     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шүүн таслах ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 5.2.5-д  заасан чиг үүргийн хүрээнд бие даасан "Хэргийн хөдөлгөөний мэдээллийн нэгдсэн сан” вэбсайтыг нээн дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
 
     Тус вэбсайтыг нээн ажиллуулж байгаа зорилго нь хэрэг маргааны төрөл, процесс ажиллагааны онцлогтой уялдуулан материаллаг болон процессын хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар шүүхийн практик судлах, салбар эрх зүйн хууль тогтоомжийн зохицуулалт, түүний хэрэглээ, шүүхийн практик,  хэргийн хөдөлгөөний чиглэлээр бие даасан харьцуулсан судалгаа хийх,  сургалт мэдээллийн видео болон цаасан суурьтай бааз бий болгож үйл ажиллагаандаа ашиглаж, төлөвшүүлэх явдал юм. 
 
     Энэхүү сайтаас сүүлийн гурван жилд тус шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргүүдийг маргааны төрөл болон шийдвэрийн хууль зүйн үндэслэлээр нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг бүрэн эхээр нь хайлтын өргөн сонголттойгоор хайх, шүүхийн захиргааны ажилчдад зориулсан хэргийн хөдөлгөөний стандарт болон бусад чиглэлээр видео сургалт, тайлан, судалгаа зэрэг мэдээ мэдээллийг нэг дороос түргэн шуурхай, цогц байдлаар авч болдгоороо онцлог юм.  
 
 
 
 

 
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 423  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031