Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-05-2019, 09:08   Ангилал: Мэдээлэл / Онцлох мэдээ  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагааны товыг тогтоолоо


Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор баталсан "Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4-т заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комисс өнөөдөр (2019.05.27) анхны хуралдаанаа хийлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагааны товыг тогтоолоо


Тус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, санал хураалт явуулах, санал болгох ажиллагааг 6 дугаар сарын 06-ны өдөр тус тус явуулахаар товлов.


Шүүхийн захиргааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:

 

16.1.1.Монгол Улсын иргэн байх; 

16.1.2.хууль зүйн дээд боловсролтой; 

16.1.3.мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх; 

16.1.4.ял шийтгүүлж байгаагүй; 

16.1.5.шударга зан чанар, өндөр ёс зүйтэй; 

16.1.6.шүүгчид нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг аливаа нөлөөнд үл автан бодитой үнэлэх чадавхтай байх.

 

Шүүгчдийн зөвлөгөөнөөс нэр дэвшиж олонхын санал авсан нэр дэвшигч 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор дээрх шаардлагыг хангасан болохоо нотлох холбогдох баримт, материалыг бүрдүүлж комисст ирүүлнэ.


 

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН

ЗӨВЛӨГӨӨНИЙ ТООЛЛОГЫН ТӨВ КОМИСС


 

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН

ЗӨВЛӨГӨӨНИЙ ТООЛЛОГЫН ТӨВ КОМИСС


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 774  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031