Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-05-2019, 11:11   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг тодрууллаа


 

         Анхан болон давж заалдах шатны шүүхүүд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Шүүгчдийн зөвлөгөөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг тодрууллаа.

 

   Давж заалдах шатны 26 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Дашнямын Цогтсайхан, Эрдэнэбаярын Мягмардорж, Энхбатын Зоригтбаатар, Цэвээндоогийн Өрнөндэлгэр нарыг нэр дэвшүүлжээ.

 

      Анхан шатны 90 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр 13 нэр дэвшигчийг тодруулж Тооллогын төв комисст ирүүлсэн байна. Тодруулбал, Шүүгчдийн зөвлөгөөнөөр Түмэнжаргалын Мэндсайхан, Амгалангийн Насандэлгэр, Цогийн Оч, Хасбаатарын Ганболд, Александрын Сарангэрэл, Лхагвын Энхтайван, Даваанямын Оюумаа, Пагамын Туяат нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.Мөн Бавалын Баатар, Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ, Дарамын Мягмаржав, Жаргалсайханы Оюунтунгалаг, Бат-Өлзийн Хажидмаа нарыг Шүүгчдийн зөвлөгөөнөөс нэр дэвшүүлэх саналаа Тооллогын төв комисст ирүүлсэн байна.

 

     Үүний дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалтыг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталлаа.

 

      Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1,"Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ын гурав дахь хэсгийн 3.6-т заасны дагууАнхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоолоор баталсан Нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд хүргүүлэхээр болов.

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд Нэр дэвшигчдийн нэгдсэнжагсаалтаас санал хураалт явуулах, санал болгох ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр явуулах юм.



 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

 

 
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 424  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031