Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-05-2019, 05:06   Ангилал: Мэдээлэл  

Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт зохион байгууллаа


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сургалтын шинэлэг хэлбэр болох "Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дээрх сургалт”-ыг энэ жилийн төлөвлөгөөнд тусгасны дагуу Нийслэл, дүүргийн шүүх дээр сар бүрийн сүүлийн долоо хоногийн 5 дахь өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн билээ.


Сургалтын II ээлж болох "Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дээрх сургалт”-ыг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт үдээс өмнө шүүгч нарт, үдээс хойш шүүхийн захиргааны ажилтнуудад зориулан тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.

Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт зохион байгууллаа

Шүүгч нарт зориулсан сургалтын зорилго нь стрессийг даван туулах аргууд, шууд бус ялгаварлал, давуу тал өгөх зэрэг сэтгэл зүйн шинж тэмдгүүдийг танин мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хэргийн оролцогчдын сэтгэл зүйг танин мэдэх, харилцаа мэдрэмжээ сайжруулах, нийгмийн мэдрэмжтэй байх зэрэг шаардлагатай мэдлэг чадварыг шүүгчид олгох дадал, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм. Харин шүүхийн захиргааны ажилтанд зориулсан сургалтын зорилго нь шүүхийн захиргааны ажилтнуудад стрессийг даван туулах аргууд, хэргийн оролцогчдын сэтгэл зүйг танин мэдэх, харилцаа мэдрэмжээ сайжруулах ур чадварыг олгох, дадал хандлагыг төлөвшүүлэх, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох дүрэм журмуудын талаарх мэдээллийг өгөхөд чиглэлээ.

Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт зохион байгууллаа

Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж, сургалтын зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, сургалтыг богино хугацаанд тусгайлан бэлтгэгдсэн сургагч багш нар удирдан явуулж байгаа талаар онцолсон юм.

 

Шүүгч нарт зориулсан сургалтыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул "Сингапурын Шүүхийн Коллежийн танилцуулга, шүүгчийн уян хатан чанар, шүүгчийн ёс зүйн харилцаа хандлага, үр дүнтэй харилцаа тогтоох техник, шүүх хуралдаанд бэлтгэх, удирдаж явуулах, гэрчийн мэдүүлгийн бодит байдал, шүүхийн шийдвэр бичих, танилцуулах, хувь хүний хандлага бүтээлч сэтгэлгээ” сэдвээр, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Нямаа "Хувь хүний хандлага, бүтээлч сэтгэлгээ” сэдвээр тус тус удирдан явууллаа.

Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт зохион байгууллаа 

Харин шүүхийн захиргааны ажилтанд зориулсан сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Нямаа "Хувь хүний хандлага, бүтээлч сэтгэлгээ” сэдвээр, Шүүхийн хүний нөөцийн удирдлага бодлого зохицуулалтын газрын ахлах референт Т.Наранбат "Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, журам, Төрийн албаны нөөц бүрдүүлэх журам, Төрийн албанд шатлан дэвшүүлэх журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” сэдвээр тус тус удирдан явуулж, хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт зохион байгууллаа

Сургалтад оролцогчид нь ажлын байран дээрх сургалтыг сайшааж, цаашид энэ төрлийн сургалтад сэтгэл зүйн чиглэлийн агуулгыг түлхүү оруулахыг хүсч, үр дүнтэй сургалт болсонд талархал илэрхийлж байлаа.


III ээлжийн сургалт 2019 оны 06 дугаар сарын 28-ний өдөр хуваарийн дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт зохион байгууллаа
Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт зохион байгууллаа


 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 234  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031