Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-05-2019, 09:47   Ангилал: Мэдээлэл  

Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалтын II ээлжийн сургалт болж өндөрлөлөө

Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалтын II ээлжийн сургалт болж өндөрлөлөө 

Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалтын хоёрдугаар ээлж иргэн, шүүхийн эрх зүйн чиглэлээр 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 31-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдлаа.

 

Тус сургалтад Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг, Баянхонгор аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа нар оролцов.

Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалтын II ээлжийн сургалт болж өндөрлөлөө 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа "Шүүх хуралдаан хойшлоход өмгөөлөгчийн хариуцлага нөлөөлж буй байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг "Давж заалдах шатны шүүхээс иргэний хэргийг хянах эрх хэмжээ”, Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа "Шүүхийн шийдвэрийн бүтэц, түүний эрх зүйн агуулга, зарчимд нийцүүлэх нь”, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг "Шүүх хуралдааныг хойшлуулах шалтгаан болж буй шүүгчийг татгалзан гаргах асуудлыг боловсронгуй болгох нь” сэдвээр тус тус судалгааны ажлыг судлаач, шүүгч болон эрдэмтэн удирдагч багш нараас зөвлөгөө авч, хийж гүйцэтгэлээ.

Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалтын II ээлжийн сургалт болж өндөрлөлөө 

Сургалтад оролцогчид сургалтын төгсгөлийн өдөр өөрсдийн судалсан судалгааны ажлаа Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн албан хаагчдын дунд илтгэж, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг олж тодорхойлон, тодорхой саналуудыг дэвшүүллээ.

Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалтын II ээлжийн сургалт болж өндөрлөлөө 

Сургалтад хамрагдсан шүүгчид ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг бодитойгоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан өгөөжтэй сургалт зохион байгуулсанд талархал илэрхийлж, цаашид тухайн сэдвийг гүнзгийрүүлэн судалж, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэхээр төлөвлөж байгаагаа онцолж, сургалтын төгсгөлд батламжаа гардан авлаа.

 

Шүүхийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалтын III ээлж 2019 оны 9 дүгээр сард захиргааны эрх зүйн чиглэлээр зохион байгуулагдана.


 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 532  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031