Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-06-2019, 05:18   Ангилал: Мэдээлэл  

БҮХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД


ЭРХЭМ ХҮНДЭТ ШҮҮГЧИД ЭЭ! 

     

     Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллага-Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх шүүгчдийн санал хураалт маргааш болох гэж байна.


       Гэтэл шүүгчдийн энэхүү дотоод үйл ажиллагаа, бүрэн эрхэд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөхийг зарим хүмүүс санаархаж, өөрийн энэ үйлдэлдээ залуу өмгөөлөгч Б.Гантулга гэгчийг ашиглан мэдэгдэл хийлгэж, хэвлэл мэдээллээр тарааж, захиалгат 1-2 хүнээс бусдыг авлигын хэрэгт холбогдсон, хэрэг наймаалцдаг, ёс зүйгүй, шан харамж нэхдэг гэх мэтээр гэмт хэрэгт гүтгэж, АТГ-т шалгуулна гэж айлган сүрдүүлж, нэр дэвшүүлэх сонгуулийн санал хураалтад нөлөөлөхийг санаархаж байгааг шүүхийн хараат бус байдалд халдсан хууль бус үйлдэл гэж үзэж байна.


       Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн эрх ашгийг хамгаалдаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаандаа хэнээс ч хараат бусаар, нэн хариуцлагатай хандахыг бүх шатны шүүгчдээс уриалж байна.


     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд шүүгчдийн зөвлөгөөн, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэж, Та бүгдийн энэхүү нэр дэвшүүлэх, санал өгөх дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх оролдлого өчүүхэн ч гаргаагүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.


 

       ХҮНДЭТГЭСЭН,


ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ПРОФ. Н.ЛҮНДЭНДОРЖ

(Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,

философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор)

 


2019 оны 6 дугаар сарын 5


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 236  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930