Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-06-2019, 05:32   Ангилал: Мэдээлэл  

Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалтыг шинэчлэн баталлаа


Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комисс өнөөдөр (2019.06.05)  хуралдаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатарыг зарим анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн тул өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу түүнийг Тооллогын төв комиссын гишүүнээс чөлөөлөв.


 

Журмын дагуу түүний оронд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг комиссын бүрэлдэхүүнд ажиллах юм.

 

Тооллогын төв комиссын дарга Б.Баатар чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэгийг комиссын даргаар сонголоо.

 

Мөн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа нарын хүсэлтээр тэднийг нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалтаас хасаж, шинэчлэн батлагдсан жагсаалтыг анхан шатны шүүхүүдэд хүргүүлэв.


 

 

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТООЛЛОГЫН ТӨВ КОМИСС


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 853  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930