Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-12-2014, 10:05   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн дэд Ерөнхийлөгч ноён Даниел Холлтой уулзлаа

АНУ-ын Лас Вегас хотноо 2014 оны 12 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй "Цахим шүүх” сэдэвт олон улсын бага  хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун нар оролцож байна.

 


 

 

"Цахим шүүх” сэдэвт олон улсын бага хуралд АНУ-ын мужуудын шүүх болон бусад орны шүүхүүдээс мянга гаруй төлөөлөгчид оролцож  байгаа бөгөөд нийгмийн цахим сүлжээ, НьюЖерсэй мужийн цахим шүүхийн 5 салбарын  туршлага, цахим шүүх бий болгох хэрэгцээ шаардлага, түүний үр дүн, зорилго, шүүхийн мэдээллийн технологийн ажилтнуудын ур  чадвар, үнэлгээ, тогтвортойа жиллуулах хүний нөөцийн бодлого, Тангарагтны шүүхийн цахим менежмент, мобайл технологийн ач холбогдол, шүүхийн хэргийн хөдөлгөөний бүртгэл, цахим шүүхийн урт хугацааны тогтвортой байдал, шүүхийн кибер аюулгүй байдал, сүлжээ, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаарх танилцуулга хийгдсэн байна.

 


 

Тус бага хурлын үеэр, АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн дэд Ерөнхийлөгч, бага хурлыг зохион байгуулж буй ноён Даниел Холлтой Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун албан уулзалт хийлээ.

 


Албан уулзалтын хүрээнд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн явц болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Харин ноён Даниел Холл АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн үйл ажиллагааны талаар танилцуулж, харилцан санал солилцож, сонирхолтой ажил хэрэгч яриа өрнүүлэн, цаашид Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төв /NCSC/-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.

 

Дашрамд дурьдахад, АНУ-ын Муж  улсуудын шүүхийн үндэсний төвийн зорилго нь мужийн болон дэлхийн бусад орны шүүхүүдэд манлайлал, үйлчилгээ үзүүлэх замаар шүүхийн захиргааг сайжруулахад оршино. Муж улсуудын шүүхийн үндэсний төв нь 1971 онд байгуулагдсанаасаа хойш АНУ дахь шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэгч тэргүүн байгууллага болсон бөгөөд дэлхий дахинд эрх зүйт ёсыг бэхжүүлэх зорилгоор бусад орны шүүхүүдтэй хамтран ажилладаг байна. Ноён Даниел Холлнь дэд Ерөнхийлөгчөөр 13 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд тус төвөөс Монгол Улсын шүүхэд хэрэгжүүлж байсан "Шүүхийн шинэтгэлийн хөтөлбөр” төслийн АНУ дахь Ерөнхий удирдагчаар нь ажиллаж байсан ажээ.

 

 

 

 

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс


Нийтэлсэн shez   Үзсэн: 1 721  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031