Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-06-2019, 03:56   Ангилал: Мэдээлэл  

“Шүүхийн хараат бус байдал” эмхэтгэл хэвлэгдлээ

Монгол Улсын шүүхийн эрх зүйн хөгжил, эрх зүйн сэтгэлгээнд жинтэй хувь нэмэр болохуйц "Шүүхийн хараат бус байдал” (Judicial Independence) олон улсын баримт бичиг” эмхэтгэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнууд бүтээж, хэвлүүллээ.

Шүүх эрх мэдлийн бие даасан хараат бус байдлыг хангаж хамгаалах чиглэлээр НҮБ, дэлхийн улс орнууд, тэдгээрийн шүүгчдийн холбоод тунхаг, зөвлөмж, баримт бичиг гаргасан байдаг. Тэдгээрийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн болон П.Баярцэцэг, Г.Билгүүн, Л.Галбаатар, Б.Мөнхбат, Ц.Мөнх-Эрдэнэ, Т.Наранбат, Б.Оюунгэрэл, С.Сүхжаргал нар орчуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар редакторлан хэвлүүлжээ. Тус эмхэтгэлд Шүүхийн хараат бус байдлын талаарх НҮБ-ын суурь зарчмууд, Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжүүд, Шүүхийн хараат бус байдлын талаарх түгээмэл тунхаглал, Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга хэмжээний тунхаг, Шүүхийн бие даасан байдал болон хариуцлагын тухай Софигийн тунхаг, Европ дахь шударга ёсны ирээдүйн асуудлаарх Варшавын тунхаг, Шүүгчдийн Магна харт зэрэг олон улсын баримт бичиг оржээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүхийн хараат бус байдал” (Judicial Independence) олон улсын баримт бичиг” эмхэтгэлийн ач холбогдлыг "Дэлхий дахины шүүхийн хөгжлийн нийтлэг чиг хандлагатай Монголын шүүх хөл нийлүүлэх, олон улсын туршлагаас суралцаж, асуудал бэрхшээлээ шийдвэрлэх, туулах замыг товчлон хөгжих замаар шүүх эрх мэдлээ бэхжүүлэх, шүүхийн үйлчилгээгээ шударга, хариуцлагатай, бүтээмжтэй, үр нөлөөтэй болгох, улмаар Монгол Улсынхаа шүүхийн эрх зүйг хөгжүүлэх үнэ цэнтэй санаа сэдлийг эдгээр баримт бичгээс шүүрдэн судалбаас олдохгүй гэж зүйл ховор” хэмээн үнэлсэн юм.


 Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 347  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031