Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-06-2019, 06:09   Ангилал: Мэдээлэл  

Иргэний эрх зүйн сургагч багш нарын хоёрдугаар ээлжийн сургалт болж байна

Иргэний эрх зүйн сургалтын сургагч багшнарын хоёрдугаар ээлжийн сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод вакумжсан хэлбэрээр зохион байгуулж байна.

Иргэний эрх зүйн сургагч багш нарын хоёрдугаар ээлжийн сургалт болж байна

Сургалтыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа нар удирдан явуулж байгаа бөгөөд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-ийн менежер Б.Жавхлан, Ц.Мөнх-Од нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Иргэний хуулийн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах, хамтран ажиллах гэрээний зохицуулалтын талаар мэдээлэл өгч байна.

Иргэний эрх зүйн сургагч багш нарын хоёрдугаар ээлжийн сургалт болж байна

Энэ удаагийн сургалтаар сургалтад хамрагдаж байгаа 13 иргэний эрх зүйн сургагч багш нар Иргэний хуулийн III дэд хэсэг болох "Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүрэг” болон "Ажил гүйцэтгэх гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээ, Хамтран ажиллах гэрээ” зэрэг сэдвийн хүрээнд 2019 оны сургалтын гарын авлагыг эцэслэн боловсруулж дуусгах юм.


 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


 

 

 

 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 870  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031