Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-07-2019, 10:00   Ангилал: Мэдээлэл  

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүдэд хүндэтгэл үзүүллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүдэд хүндэтгэл үзүүллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан хүлээн авч, талархал илэрхийлж байгаагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тайлбарлалаа. Тэрбээр "Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг хэрэгжүүлэх, хэрэг маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэдэг стандартыг Монголд нутагшуулж, хэрэг маргааныг эвийн журмаар шийдвэрлэн энхтайванч байдлыг бий болгоход Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл чухал хувь нэмэр оруулсан” гэж онцоллоо.

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хууль эрх зүйн орчин бүрдэхтэй зэрэгцэн гарын авлага бэлтгэх, хуулийн тайлбар бичих, их дээд сургуулиудад хичээл заах бэлтгэл хангах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам боловсруулах зэрэг олон ажлыг эхлүүлж хийсэн. Одоогоор шүүхийн ачааллын тавны нэг хувийг эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээгээр хөнгөвчилдөг. Цаашдаа хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хуулийн дэлгэрэнгүй тайлбар гаргах зэрэг олон ажил бий” гэв.

 

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 576  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031