Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-12-2014, 09:27   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны тойм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр боллоо. Хуралдаанаар"Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төвлөрсөн төсвийн багцаас 2015 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний ерөнхий төлөвлөгөө”-г батлах тухай, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, анхан болон давж заалдах шатны шүүхийн 2015 оны урсгал төсвийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийн багцаас хуваарилан батлах тухай, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнийг чөлөөлөх тухай тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэн баталлаа. Мөн бусад асуудлын хүрээнд ажлын албаны үндсэн нэгжийн удирдлагууд танилцуулга хийлээ.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 268  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031