Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-07-2019, 10:22   Ангилал: Мэдээлэл  

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай

Эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, гэрчилгээ олгох, бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчдын Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч, судлаач дараах материалыг бүрдүүлэн 2019 оны 08 дугаар сарын 01-ны дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газарт ирүүлнэ үү.

Холбоо барих утас- 70008024, 99900498

Бүрдүүлэх материал:

1.Төрийн албан хаагчийн анкет

2.Их, Дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталсан/

3.Иргэний үнэмлэхний хуулбар

4.Цээж зураг 3х4, 2 ширхэг

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн shez   Үзсэн: 471  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031