Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-07-2019, 06:07   Ангилал: Мэдээлэл  

“Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтад урьж байна

 

“Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтад урьж байна

  

       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран "ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” сургалтыг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд танхимын болон дадлага ажлын хосолсон хэлбэрээр 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

     Сургалтыг хууль зүйн болон шүүн таслах ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, багш, судлаачид удирдан явуулах бөгөөд амжилттай төгсөгчдөд "Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ы гэрчилгээ олгоно.

     Суралцагч нь энэхүү сургалтад хамрагдсанаар хуульд заасан шаардлагын дагуу төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэний дараагаар шүүхийн захиргааны байгууллагад ажилд ороход давуу тал болох юм.


Сургалтын зорилго:

- Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх;

- Шүүн таслан ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадварыг олгох.


Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:

- Эрх зүйч мэргэжлээр хууль зүйн их, дээд сургууль төгссөн байх;

- Шүүхийн захиргааны байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх.


Сургалтад бүртгүүлэх материал:

1. Иргэний үнэмлэхийн хуулбар /сканердсан хувь/;

2. Сургууль төгссөн дипломын хуулбар /сканердсан хувь/;

3. 400 хүртэл үгтэй суралцах хүсэл эрмэлзэл, зорилгоо тодорхойлсон эссэ. /pdf format-р/ Эссэнд холбоо барих хаяг, утасны дугаарыг тусгасан байна.


Бүртгэл явагдах үе шат:

     Бүртгэлийн материалыг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн judtraining@judcouncil.mn цахим хаягаар ирүүлнэ. Цахимаар бүртгэлийн материалыг хүлээн авсны дараагаар тус хүрээлэн хариуг цахимаар мэдэгдэнэ.

      Сургалтад оролцогчдын тоо хязгаартай бөгөөд энэ удаагийн сургалтад нийт 40 эрх зүйчийг сонгон шалгаруулж сургана. Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай явагдана.


Сонгон шалгаруулалтын үе шат

Сонгон шалгаруулалтын үйл явц

Сонгон шалгаруулалтад тэнцсэн эрх зүйчдийн нэрийг зарлах

Нэгдүгээр шат

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн judtraining@judcouncil.mn цахим хаягаар ирүүлсэн материалд үндэслэж сонгон шалгаруулалт хийнэ.

Болзол, шаардлага хангасан, шалгалтад тэнцсэн эрх зүйчдийн нэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст нэгдсэн байдлаар мэдээлнэ.

 

Хоёрдугаар шат

- Нэгдүгээр шатанд тэнцсэн эрх зүйчдээс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр сургалт зохион байгуулах, сонгон шалгаруулах, шалгалт авах чиг үүрэг бүхий Комисс ярилцлагын шалгалт авна.

- Хоёрдугаар шатны шалгалтад ирэхдээ сургууль төгссөн дипломын эх хувийг авч ирнэ.

 

     Сургалтад хамрагдах болзол хангасан суралцагчид сургалтын хураамж болох 50.000 төгрөгийн төлбөр төлнө. Хэрэв сургалтад амжилттай суралцаж төгсвөл тухайн сургалтад оролцогчийг сургалт зохион байгуулах, сонгон шалгаруулах, шалгалт авах чиг үүрэг бүхий Комиссын шийдвэрээр сургалтын хураамж төлөх үүргээс чөлөөлнө.


          Жич: Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 99047024, 99956107, 99282989 дугаараас авна уу.

 

 ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 1 210  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031