Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-07-2019, 09:52   Ангилал: Мэдээлэл  

БНСУ-ын оюутнууд шүүхийн үйл ажиллагаатай танилцав

БНСУ-ын Kookmin их сургуулийн багш, оюутнууд өнөөдөр (2019.07.26) Захиргааны шүүхийн нэгдсэн байранд зочилж Захиргааны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж Монголын хууль, эрх зүйн орчны талаарх ойлголтоо нэмэгдүүлсэн юм. Оюутнууд шүүн таслах үйл ажиллагаа, шүүхийн захиргаа, шүүх хуралдааны танхим, "Нээлттэй танхим”, "Шүүхийн үйлчилгээний төв”, "Ногоон танхим” зэрэгтэй танилцсан юм.

Багш оюутнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа танилцуулга хийлээ. Мөн шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааны талаарх мэдээллийг тус шүүхийн ажилтан О.Амарболд өглөө. Энэ үеэр сурагчид "Монгол улсын шүүхтэй танилцах боломж олгож, мэдээлэл өгсөнд баярлалаа. Шүүх хуралдааны "Ногоон танхим маш их таалагдлаа” хэмээж байв.

БНСУ-ын оюутнууд шүүхийн үйл ажиллагаатай танилцав

БНСУ-ын оюутнууд шүүхийн үйл ажиллагаатай танилцав
БНСУ-ын оюутнууд шүүхийн үйл ажиллагаатай танилцав
БНСУ-ын оюутнууд шүүхийн үйл ажиллагаатай танилцав
БНСУ-ын оюутнууд шүүхийн үйл ажиллагаатай танилцав


 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс


 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 473  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031