Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-12-2014, 14:06   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Ж.Эрдэнэчимэг нар БНТУ-д ажлын айлчлал хийв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, гишүүн Ж.Эрдэнэчимэг нар 2014 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Шүүх, прокурорын дээд зөвлөл, БНТУ-ын Хууль зүйн Академид албан ёсны айлчлал хийлээ.
 

Айлчлалын хүрээнд хоёр орны шүүх эрх мэдлийн хүрээнд өрнөж байгаа шинэтгэлийн үйл явц, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсоны зэрэгцээ БНТУ-ын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орсны дагуу хоёр орны шүүхийн захиргааны дээд байгууллага хооронд 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан санамж бичгийг шинэчлэн байгууллаа.

 

БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Метин Яндирмаз болон тус зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга зэрэг холбогдох албан тушаалтнууд халуун дотноор угтан авч, Монгол Улсын ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Ж.Эрдэнэчимэг нартай зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай харилцан мэдээлэл хийж, зөвлөлүүдийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, шүүхийн шинэчлэлийн талаарх туршлага судлах тухай ярилцав.

 

Монгол Улсын ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн найрсгаар хүлээн авч буй харилцаа, хамтын ажиллагаанд талархалтай хандаж байгаагаа илэрхийлж, БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн удирдлагыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлан ирэхийг албан ёсоор урилаа. Тус уулзалтанд Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Батхишиг оролцов.

 

 

БНТУ-ын шинээр батлагдсан хууль тогтоомжийн дагуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг сургах, мэргэжлийн хөгжлийг дэмжих чиг үүргийг тус улсын Хууль зүйн академи хариуцан хэрэгжүүлэхээр болсон бөгөөд БНТУ-ын Хууль зүйн академитай хамтын ажиллагааны гэрээ(санамж бичиг)-г байгуулан, гарын үсэг зурав.

 

Айлчлалын хүрээнд тус академид зочлох үеэр,академийн Дэд ерөнхийлөгч, ноён Мустафа Артуч, холбогдох албан тушаалтнууд хүндэтгэлтэйгээр угтан авч, хоёр байгууллагын талаар харилцан мэдээлэл хийж, хамтын ажиллагааг үр нөлөөтэйгээр бэхжүүлэн хөгжүүлэх талаар харилцан яриа өрнүүлж, шинэчлэн байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийг зүйл заалт бүрээр тухайлан ярилцсаны дараа БНТУ-ын зүгээс Монгол Улсаас жилд 20-оос доошгүй шүүгчдийг тус Академид сургалтанд хамруулж, мэргэжлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулав.

 

Шинэчлэн байгуулсан санамж бичигт Монгол Улсаас жилд 20-оос доошгүй шүүгчдийг Турк Улсын Хууль зүйн Академид сургалтанд хамруулж, мэргэжлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна хоёр байгууллага хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, онол практикийн бага хурал болон сургалт, семинар зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны материал солилцох,лекц зохион байгуулах зорилгоор илтгэгч багш болон эрдэмтэн судлаачдыг харилцан солилцох зэрэг талаар тусгав.

 

Санамж бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын ШЕЗ-ийн дарга ноён Н.Лүндэндорж тус Академийн хүндэт дэвтэрт сэтгэгдлээ үлдээж, тус Академийн хотхон, сургалтын танхимуудтай танилцаж, сургалтанд хамрагдаж байсан БНТУ-ын шүүгч, прокуроруудад халуун дотно мэндчилгээ дэвшүүлэв.






 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 2 475  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031