Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-08-2019, 05:58   Ангилал: Мэдээлэл  

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд

      Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

      Иймд тус шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү.

Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүх

Шүүхийн нэр

Томилолтоор авч ажиллуулах шүүгчийн тоо

1

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

3

Нийт

3

 

      Томилолтоор ажиллах шүүгч тухайн орон нутагт амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.

     Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ.

         1.Томилолтоор ажиллах тухай хүсэлт;

         2.Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр.

      Шүүгч томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын 70008022, 99082396 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Нийтэлсэн shez   Үзсэн: 217  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031