Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-08-2019, 09:47   Ангилал: Мэдээлэл  

“Өглөөний цайн уулзалт”-д урьж байна

"Шүүхийн Залуучуудын клуб”-ээс ээлжит "Өглөөний цайн уулзалт”-ыг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өглөө 08 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 102 тоот танхимд зохион байгуулах гэж байна.

Уулзалтаар Япон улсын олон улсын хамтын ажиллагааны төв (JICE)-ийн Хүний нөөцийг хөгжүүлэх JDS төслийн Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд "Хүний нөөцийг хөгжүүлэх JDS-2019 оны Магистр, Докторын тэтгэлэгт хөтөлбөр”-ийнталаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Иймд тус арга хэмжээнд нийслэл, дүүргийн шүүхийн тамгын газрын захиргааны ажилтнууд, залуучууд Та бүхнийг хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг урьж байна.

 

 

 

 

"ШҮҮХИЙН ЗАЛУУЧУУДЫН КЛУБ”


Нийтэлсэн shez   Үзсэн: 595  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30