Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-08-2019, 10:29   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Тара Нийлийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж хатагтай Тара Нийлийг ОУХЭЗБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаад баяр хүргэж ажлын өндөр амжилтыг хүсэв. Тэрээр цаашлаад Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэхэд ОУХЭЗБ-ын үүрэг, оролцоо их байсныг онцлон тэмдэглэн талархал илэрхийлэв.

Талууд уулзалтын үеэр 2012 оноос хойш хамтран хэрэгжүүлсэн төслүүдээ дүгнэн ярилцаад ирээдүйн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд шүүгчдийг сургах, ялангуяа гэр бүл, насанд хүрээгүй хүний хүчирхийлэлтэй холбогдолтой хэрэг маргааны шийдвэрлэх чиглэлээр чадавхжуулах, гэр бүл, насанд хүрээгүй хүний дагнасан шүүх байгуулах талаар судалгаа хийх, хуулийн эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа


Хатагтай Нийл өөрийн бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын шүүхийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, шүүгчийн эрх зүй болон ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ШЕЗ-өөс гарсан аливаа ажил хэрэгч саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Уулзалтад Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, тус газрын Олон талт хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр хариуцсан референт С.Гандолгор, хоёр талт хамтын ажиллагаа харицусан референт Г.Солонго болон ОУХЭЗБ-ын Төслийн зохицуулагч С.Одончимэг нар байлцав.

 

 

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 579  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30