Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-09-2019, 05:12   Ангилал: Мэдээлэл  

Шүүгч нарт зориулсан “Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт семинар боллоо

 

Монгол Улсын шүүгч нарт зориулсан "Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт, семинар өнөөдөр (2019.09.04) Shangri-La Hotel хурлын танхимд боллоо.

Шүүгч нарт зориулсан “Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлэх нь”  сэдэвт семинар боллоо

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, АНУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Грегори Мэй, , АНУ-ын Хууль зүйн яамны Компьютер хаак, Оюуны өмчийн Азийг хариуцсан хуульч-зөвлөх Эван Виллиамс, АНУ-ын Калифорнийн Төв дүүргийн шүүхийн шүүгч Дэвид Картер нар сургалт, семинарыг нээж үг хэллээ.

Шүүгч нарт зориулсан “Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлэх нь”  сэдэвт семинар боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хэлсэн үгэндээ " Манай улсад анх удаагаа Монгол Улсын шүүгч нарт зориулсан Оюуны өмчийн эрхийг хамгаалалтыг хэрэгжүүлэх талаар сургалт, семинар болж байна. Уг сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс чухал ач холбогдол өгч оролцож байгаа ба  шүүгч нар идэвхтэй оролцож байгааг харахад баяртай байна” гээд амжилт хүслээ.

Шүүгч нарт зориулсан “Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлэх нь”  сэдэвт семинар боллоо

Сургалтад нийслэл дахь эрүү, иргэний захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны 60 гаруй шүүгч нар оролцож байгаа ба АНУ болон Монгол Улсын Оюуны өмчийн эрх зүйн нийтлэг зүйл ба мэдэгдэхүйц ялгаа, Оюуны өмчийн эрхийн хэрэг зөрчлийг шүүх нь, Зөрчилтэй бараа, контентыг үнэлэх нь-зарж борлуулснаас үүдсэн хохирлыг тооцох, Патентын хамгаалалтын хандлагын асуудлаар мэдлэгээ дээшлүүлэх юм


 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс


 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 475  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30