Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-09-2019, 06:13   Ангилал: Мэдээлэл  

АНУ-ын Калифорнийн төв дүүргийн шүүгч Дэвид Картерийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж АНУ-ын Калифорнийн төв дүүргийн шүүгч Дэвид Картер, АНУ-ын Хууль зүйн яамны Ази бүсийг хариуцсан Хуульч-зөвлөх Эван Виллиамс нарыг 2019 оны 09 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа.

АНУ-ын Калифорнийн төв дүүргийн шүүгч Дэвид Картерийг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжилд АНУ-ын оролцоог үнэлж, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр 2000 онд "Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”-г УИХ-аар батлуулж байсныг онцлон тэмдэглэж талархал илэрхийллээ. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл "Төрөөс баримтлах шүүхийн хөгжлийн талаарх бодлого”-ыг 2019 онд боловсруулсан талаар танилцуулав.

АНУ-ын Калифорнийн төв дүүргийн шүүгч Дэвид Картерийг хүлээн авч уулзлаа

Талууд уулзалтын үеэр Монгол Улсын шүүх эрх мэдлийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцээд, харилцан туршлага солилцох талаар ярилцлаа. Шүүгч Дэвид Картер Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон шүүгч нарыг АНУ-д айлчлахдаа уулзаж, туршлага солилцохыг уриад уулзалт өндөрлөв.

Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Захирал Ц.Мандах нар байлцав.

 

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 356  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30