Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-09-2019, 04:53   Ангилал: Мэдээлэл  

"Өмгөөлөгчийн цом-2019" тэмцээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг амжилттай оролцлоо

Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан "Өмгөөлөгчийн цом-2019” шатрын тэмцээнээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг "Хүрэл” медаль хүртлээ.

"Өмгөөлөгчийн цом-2019" тэмцээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг амжилттай оролцлоо 

"Өмгөөлөгчийн мэргэшлийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан уг тэмцээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, ХЗҮХ, Тагнуулын ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд оролцсон юм. Тэмцээний тэргүүн байрт Цагдаагийн ерөнхий газар, дэд байрт Монголын өмгөөлөгчдийн холбоо, гутгаар байрт Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг шалгарав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн референт Ж.Өнөрбаяр ахлагчтай, референт Б.Мөнхбат, Ж.Онон, Багануур дүүрэг дэх анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Амарбилэг нарт баяр хүргэж, амжилт хүсье.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 664  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930