Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-09-2019, 03:28   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д ажлын айлчлал хийж байна

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар АНУ-ын Вашингтон хотод 2019 оны 9 дүгээр сарын 16-аас 18-ны өдөр ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид АНУ-ын Азийн Сангийн төв оффист зочлон Азийн сангийн хөтөлбөрийн мэргэшсэн газрын ахлах захирал ноён Ким Маккуай, Төрийн албаны хөгжлийн газар хариуцсан захирал ноён Жош Фридмэн болон тус газрын Вашингтон дахь оффисын захирал хатагтай Анна Бантунг-Херрера нартай уулзлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д ажлын айлчлал хийж байна

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сан хооронд эртний уламжлалт харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр ирэх хоёр жилийн хамтын ажиллагаагаа тодорхойлсон харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулсан.

Уулзалтын үеэр хамтын ажиллагааны Санамж бичигт тусгасан ажлуудыг бодит ажил хэрэг болгох Монгол Улсын шүүх, шүүгчийн ёс зүй, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Азийн сангийн чадавхжуулах хөтөлбөр, сургалтад Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг хамруулах чиглэлээр хамтын ажиллагааны байнгын механизмтай болох саналыг Азийн сангаас нааштайгаар хүлээн авч судлан үзэхээ илэрхийллээ. Улмаар байгууллага хоорондын үйл ажиллагааг гүнзгийрүүлэх, Санамж бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллахад өндөр ач холбогдол өгч ажиллахаар тохиролцов.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид АНУ-ын Хууль зүйн яамны Эрүүгийн хэргийн газрын Кипер гэмт хэрэг, оюуны өмчийн газрын дэд захирал ноён Крис Мириам, дэд захирлын орлогч хатагтай Кендра Ирвин, тус яамны Хилийн чанад дахь прокурорын хөгжил, сургалтын албаны Програм аналист Колин Бэйли болон бусад албаны хүмүүстэй уулзсан юм. Уулзалтаар цахим гэмт хэрэг, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын чиглэлээр Монгол Улсын шүүхийн шүүгчдэд зориулсан сургалтыг уламжлал болгон хамтран зохион байгуулах талаар санал солилцлоо.

 

Хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 04-ний өдөр Монгол Улсын шүүгч нарт зориулж "Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлэх нь” сургалт, семинар зохион байгуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн 60 гаруй шүүгч оролцсон уг сургалт, семинараар АНУ болон Монгол Улсын Оюуны өмчийн эрх зүйн нийтлэг зүйл ба мэдэгдэхүйц ялгаа, Оюуны өмчийн эрхийн хэрэг зөрчлийг шүүх нь, Зөрчилтэй бараа, контентыг үнэлэх нь-зарж борлуулснаас үүдсэн хохирлыг тооцох, Патентын хамгаалалтын хандлагын асуудлаар мэдээлэл солилцсон юм.


 Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 861  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930