Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-09-2019, 08:59   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчдийн АНУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 9 дүгээр сарын 16-18-ны өдөр АНУ-д ажлын айлчлал хийлээ.

      Айлчлалын 2 дахь өдөр буюу 09 дүгээр сарын 17-ны өдөр АНУ-ын Төрийн департментын Зүүн ази номхон далайн бүсийн БНХАУ, Монгол Улсыг хариуцсан албаны дэд дарга Гвендолин Кардно, мэргэжилтэн зэрэг бусад албаны хүмүүстэй хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа байгууллагаа товч танилцуулж "Төрөөс шүүхийн хөгжлийн талаар баримтлах бодлого"-ын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцлоо. Уулзалтын үр дүнд талууд хоёр талын харилцааг өргөжүүлж "Монгол Улс, АНУ-ын стратегийн түншлэлийн тухай тунхаглал"-д "Шүүх, хууль сахиулахын чиглэлээрх хүчин чармайлтуудыг дэмжиж, хамтран ажиллах замаар үндэсний аюулгүй байдлын болон хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ" гэж заасныг бодит ажил хэрэг болгох чиглэлээр мэргэшсэн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж хамтран ажиллахаар тохиролцов.

 

    Айлчлалын 3 дахь өдөр /2019 оны 9-р сарын 18-ны өдөр/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар АНУ-ын Сангийн яам болон АНУ-ын Муж улсын шүүхийн үндэсний төвөөр зочилж албаны уулзалтууд хийлээ. Уулзалтын үеэр АНУ-ын Сангийн яамны техник туслалцааны албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх багийн ахлах зөвлөх хатагтай Рэйчил Ирмэн Монгол Улс дахь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны өнөөгийн нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл анхаарал хандуулан дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

  

Мөн өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн олон улсын сургалт, хөтөлбөр хариуцсан менежер хатагтай Злата Унеркова, төсөл хариуцсан ахлах мэргэжилтэн хатагтай Жоэн Ричардсон нартай уулзлаа. Хатагтай Злата Унеркова, Жоэн Ричардсон нар АНУ-ын Муж улсын үндэсний шүүхийн төвийн үйл ажиллагаа, гадаад улс орнуудын шүүх, шүүхийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг сургалт, онлайн сургалтын талаар дэлгэрэнгүй танилцуулав. АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төв нь шүүхийн захиргаа, шүүхийн техник технологи, шүүгчийн анхан, үргэлжилсэн, ахисан түвшний сургалт, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт зэрэг чиглэлүүдээр мэргэшсэн бөгөөд үйл ажиллагаагаа АНУ-ын холбооны болон мужийн шүүхүүд төдийгүй ОУ-ын шүүх, шүүхийн байгууллагад хэрэгжүүлдэг юм. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл нь тус байгууллагатай 2013 оноос харилцаа тогтоон ажиллаж эхэлсэн бөгөөд 2014 онд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан. Энэ удаагийн уулзалтаар энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ шатанд гаргаж хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчлэн байгуулан хамтын ажиллагааны чиглэлүүдээ шинээр тодорхойлохоор тохиролцов.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчдийн  АНУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө


    Уулзалтаар талууд цаашид АНУ-ын мэргэшсэн шүүгч, эрдэмтэн судлаачдыг Монгол Улсад урин сургалт семинар зохион байгуулах болон шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, сургагч багшийг бэлтгэх, мэргэшүүлэх, хамтран судалгаа хийх зэрэг ажлыг бодит ажил болгон идэвхтэй харилцан хамтран ажиллахаар тохиролцов.

Ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчдийн АНУ-д хийсэн ажлын айлчлал хоёр орны шүүхийн байгууллагууд хоорондын уламжлалт харилцааг бататгасан, цаашид шинэ шатанд гарган өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болсон айлчлал болж өндөрлөлөө.

 


Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 833  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930