Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-12-2014, 11:25   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн захиргааны шинэ ажилтны сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих, хууль зүйн үргэлжилсэн сургалтын бодлого, төрлийг тодорхойлсон "Шүүхийн сургалтын хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хот дахь анхан шатны шүүхүүдэд 2014 онд шинээр томилогдсон шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан "Шүүхийн захиргааны шинэ ажилтны сургалт”-ыг зохион байгуулж байна.

 


Сургалт шүүхийн захиргаа ба төрийн албаны тухай ойлголт, чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтын онцлог, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа, хандлага, шүүхийн албан хэрэг хөтлөлт, шүүхийн мэдээллийн технологи зэрэг Төрийн албаны тухай хууль болон Шүүхийн захиргааны тухай хуулиар тогтоосон шүүхийн захиргааны ажилтны албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгоход чиглэж байна.

 


Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтны сургалтын бодлого, чиглэлийг шүүхийн шинэтгэлийн үзэл баримтлалд нийцүүлэн шинээр тодорхойлж, сургалтын үр дүн, ач холбогдлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын туршлагыг судалж, нэвтрүүлэхэд анхаарал хандуулж ажиллаж байгааг онцлон тэмдэглэе гэлээ. Мөн сургалт Та бүхний ажлын гүйцэтгэлийн чанар, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд үр нөлөөгөө өгөх ёстойг хэлээд хамтран ажиллагчидтайгаа энэ сургалтаас сурч, мэдсэн зүйлсээ хуваалцахыг уриаллаа.

Сургалт 2014 оны 12 дугаар сарын 13-ныг дуустал үргэлжилнэ.

 

 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн


 

Нийтэлсэн shez   Үзсэн: 2 696  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031