Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-09-2019, 11:13   Ангилал: Мэдээлэл  

Ахмад шүүгч, ажилтнуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэгээр шагналаа

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулж, үр бүтээлтэй ажилласан ахмад шүүгч, ажилтнуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Тодруулбал, ахмад шүүгч Норовын Дашжамц, Чүлтэмийн Жадамба, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Амарсайханы Дуламсүрэн нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өнөөдөр (2019.09.26) гардуулж, баяр хүргэв.

Ахмад шүүгч, ажилтнуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэгээр шагналаа

Шагнал гардуулах ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн В.Оюумаа, Шүүхийн ахмадын холбооны тэргүүн Д.Гансүх, гишүүн Д.Тайванхүү нар оролцлоо.

Шударга ёсны их үйлст оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлээ үнэлүүлсэн ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа сайн сайхныг хүсэн ерөөе.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба

Хэвлэл мэдээллийн хэлтэс


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 729  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031