Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-10-2019, 03:40   Ангилал: Мэдээлэл  

Шүүхэд баярлалаа...


Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн өндөр настан Дашийн Дорж шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэе. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах” иргэний хэрэг шийдвэрлүүлсэн тэрбээр "Миний төрсөн эцэг Намжидын Дагва 1938 онд улс төрийн гэмт хэрэгт холбогдон хилсээр ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж амь нас хохирсон юм. Аавынхаа хэлмэгдсэний нөхөн олговрыг гаргуулах талаар Хөвсгөл аймгийн сум дундын иргэний шүүхэд хандаж 80 сая төгрөгийн нэхэмжлэл бичсэн юм. Нэхэмжлэлийг минь маш түргэн шуурхай шийдвэрлэж өгсөнд маш их баярлалаа” гэжээ.

Д.Дорж нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах” тухай хүсэлт гаргасан бөгөөд тус шүүх 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 759 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 278  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930