Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-10-2019, 04:58   Ангилал: Мэдээлэл  

Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан сургалт эхэллээ

Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан "Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт сургалтын I ээлж өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс Хэнтий, Дорноговь, Говь-Алтай, Орхон аймаг дахь бүсүүдэд эхэллээ.

Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан  сургалт эхэллээ

Энэхүү сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад оролцох хүсэлтээ илэрхийлсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн 234 шүүгч нийслэл болон орон нутагт бүсчилсэн хэлбэрээр хамрагдаж байна.

Энэ жилийн сургалтыг Иргэний хуулийн III дэд хэсэгт заасан "Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах, хамтран ажиллах гэрээний харилцаанд шүүгчийн хууль хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан  сургалт эхэллээ

Сургалтыг иргэний эрх зүйн чиглэлээр бэлтгэгдсэн сургагч шүүгч-багш нар удирдан явуулж байна.

Ховд, Архангай, Дархан аймаг дахь бүсийн II ээлжийн сургалт 2019 оны 10 дугаар сарын 07-08-ны хооронд явагдах бол Нийслэл дэх сургалт 2019 оны 10 дугаар сарын 21-23, 28-30-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд үргэлжлэх юм.

Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан  сургалт эхэллээ

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 445  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031